Би чамд хайртайгаа......

Би чамд хайртай гэж орчлонгоор дүүрэн зарлахсан чихтэй бүхэн нь сонсож чимээ бүхэн үүнд дарагдаг
Би чамд хайртай гэж хорвоогоор дүүрэн тунхаглахсан сонссон бүхэн нь атаархаж сонирхсон бүхэн нь хэрэгт дурлаг
Би чамд хайртай гэж чангаас чанга тэврэхсэн харсан нэг нь атаархаж хайрлахын хүслэнд нь зарим нь яараг
Би чамд хайртай гэж озон озон үнсэхсэн олны харц чи бид хоёрлуу чиглэж орчлон хүртэл эргэхээ мартаж түр саатаг

Гал харцанд чинь шатаж ганцхан чамдаа л хайртай гэж зарлахсан гайхсан нэг нь саатаж гайхуулсан нэг нь үүнд дарагдаг
Гараас чинь хөтөлж цээжиндээ тэврэхдээ "би чамд хайртай" гэж тунхаглахсан гал унтарч ус урсахаа саатан сонсог
Гайхамшиг болсон "би чамд хайртай" гэдэг үгийг тодоос тод хэлэхсэн ганихарсан нэг нь сэргэж гунигласан нэг нь урам орог
Ганцхан чамд л "би чамд хайртай" гэж дуулгахсан гайхалтай энэ үг гал мэт дүрэлзэж нар мэт мандаг

Хамгийн сайхан "би чамд хайртай" гэдэг үгийг чамдаа л хэлэхсэн чиний сайхныг магтаж миний азтайг гайхаг
Хайраар бороо асгарсан шүхэр дор "би чамдаа хайртай" гэж шивнэхсэн салхи сонсчихоод цааш нь тарааж сайн сонсохын тулд ахиад ирэг
Хамтдаа байсан ч "би чамдаа хайртай" гэдэг үгийг өчнөөн хэлэхсэн дуулсан нэг нь атаархаж дурлахын хүслэнд зарим нь яараг
Ханамж таашаалын цагаан амтан дунд ч "би чамдаа хайртай" гэж үргэлж дуулгахсан од хүртэл мандахгүй саатаж охь хүсэл ч түр саатаг


0 Responses